Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь TOFU онлайн дэлгүүр (цаашид «бид») таны хувийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, хамгаалдгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд (2021) нийцүүлэн тайлбарлана.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Захиалгын мэдээлэл: хүлээн авагчийн нэр (хүргэлтийн ажилтан танд хандахад), утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын тэмдэглэл. Имэйл хаяг заавал биш.
- Захиалгын түүх: юу, хэзээ захиалсан, төлбөрийн төлөв.
- Бүртгэл: имэйл хаяг, нууц үг (зөвхөн argon2id hash хэлбэрээр); бүртгүүлэхдээ оруулах nickname, утасны дугаар (заавал) ба хүргэлтийн хаяг (заавал биш), таалагдсан бараа, бичсэн сэтгэгдэл. Бүртгэлд нэр авдаггүй: та зөвхөн nickname-аараа танигдана. Утас, хаяг нийтэд хэзээ ч харагдахгүй: зөвхөн захиалгад болон дэлгүүрийн эзэнд харагдана. Утасны дугаарыг SMS-ээр баталгаажуулдаггүй.
- Nickname: бүртгүүлэхдээ сонгосон нийтийн нэр. Таны бичсэн сэтгэгдэлтэй хамт сайтад нийтэд харагдана. Жинхэнэ нэрээ бичих шаардлагагүй.
- Таны илгээсэн зураг: захиалгат загварын хүсэлт эсвэл сэтгэгдэлд хавсаргасан бол. Зургийн байршил, төхөөрөмжийн мэдээллийг (EXIF) хадгалахаас өмнө устгана.
- Сэтгэгдэл: од, бичвэр, зураг нь сайтад нийтлэгдэнэ. Бүртгэлээр бичсэн сэтгэгдэлд таны nickname харагдана. Бүртгэлгүй бичвэл таны оруулсан нэр товчлогдож («Бат Д.»), хажууд нь «Зочин» гэж харагдана.
- Мэдээ авах (newsletter): нүүр хуудасны «Нэгдэх» маягтаар өгсөн имэйл хаяг эсвэл утасны дугаар, нэгдсэн огноо, зөвшөөрлийн хувилбар. Имэйл хаягаар угтах имэйл, дараа нь шинэ бараа, урамшууллын мэдээ илгээнэ. Утасны дугаарт SMS илгээдэггүй, зөвхөн хадгална.
- Аюулгүй байдлын мэдээлэл: IP хаяг. Залилан, спам, код таах оролдлогоос хамгаалах, төлөгдөөгүй захиалгын хязгаарыг тооцоход ашиглана. Захиалгад IP хаягийг зөвхөн нууцлагдсан (HMAC) хэлбэрээр хадгална.
Бид төлбөрийн картын дугаар, банкны нууц үг хадгалдаггүй. QPay-ийн төлбөр QPay-ийн системээр дамжина. Банкны шилжүүлгийг та өөрийн банкаар хийнэ.
2. Cookie
- Нэвтрэлт: нэвтэрсэн төлөвийг хадгална. Үүнгүйгээр бүртгэл ажиллахгүй.
- Сагс: сагсанд хийсэн барааг таны браузерт хадгална.
- Аюулгүй байдал: маягтыг хуурамч хүсэлтээс хамгаална.
Бид cookie-ийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалддаггүй.
3. Ямар зорилгоор ашигладаг вэ
- Захиалга хүлээн авах, бэлтгэх, хүргэх, төлбөр баталгаажуулах (таны захиалсан гэрээг биелүүлэх).
- Захиалгын талаар тантай холбогдох: утсаар, имэйлээр, мессежээр.
- Бүртгэлд нэвтрүүлэх, захиалгын түүх, хадгалсан хаяг харуулах.
- Таны сэтгэгдлийг таны nickname-ээр нийтлэх.
- Таны хүссэн мэдэгдэл: бараа дахин ирэхэд, худалдан авсан бараандаа сэтгэгдэл бичих урилга.
- Дэлгүүр, хэрэглэгчдийг залилан, хууль бус оролдлогоос хамгаалах.
- Нягтлан бодох бүртгэл, татварын хуулийн үүргээ биелүүлэх.
Мэдээллийг эдгээрээс өөр зорилгоор таны зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй. Зар сурталчилгааны имэйлийг зөвхөн таны зөвшөөрснөөр илгээнэ.
4. Зөвшөөрөл
Захиалга өгөх, бүртгүүлэх, зураг илгээхдээ та энэ бодлогын дагуу мэдээллээ боловсруулахыг зөвшөөрнө. Бүртгүүлэхдээ зөвшөөрсөн огноо, бодлогын хувилбарыг бид тэмдэглэж авна. Захиалгыг гүйцэтгэх, хуулийн үүрэг биелүүлэхэд шаардлагатай мэдээллээс бусдад өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцалж болно.
5. Хэр удаан хадгалдаг вэ
- Захиалга: нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална.
- Бүртгэл: та устгах хүртэл. Бүртгэлээ устгавал нэр, nickname, утас, имэйл, хаяг устаж, захиалгууд нэргүй хэлбэрээр үлдэнэ. Таны сэтгэгдлүүд «Хэрэглэгч» нэрээр үлдэнэ.
- Мэдээ авах бүртгэл: та цуцлах хүртэл. Цуцалсны дараа дахин илгээхгүйн тулд хаяг, цуцалсан огноог тэмдэглэж үлдээнэ. Бүрмөсөн устгуулахыг хүсвэл бидэнд хандана уу.
- Аюулгүй байдлын бүртгэл: зөвхөн шаардлагатай хугацаанд, дараа нь устгана.
- Нөөц хуулбар: өгөгдлийн сангийн шифрлэсэн хуулбар 8 долоо хоног хүртэл хадгалагдаад автоматаар устна.
6. Гуравдагч талууд
Бид таны мэдээллийг худалддаггүй. Үйлчилгээгээ үзүүлэхийн тулд дараах түншүүд зөвхөн өөрт хамаарах хэсгийг боловсруулна:
| Түнш | Юунд | Ямар мэдээлэл |
|---|---|---|
| QPay | Төлбөр | Захиалгын дугаар, дүн |
| Railway | Сайт ба өгөгдлийн сангийн хостинг | Сайтад хадгалагдах бүх мэдээлэл |
| Cloudflare R2 | Зураг, шифрлэсэн нөөц хуулбар | Зураг, шифрлэсэн нөөц |
| Google (Gmail), Resend | Имэйл илгээх (нэвтрэх код, захиалгын баталгаа) | Имэйл хаяг, имэйлийн агуулга |
| Sentry | Сайтын алдааг илрүүлэх | Алдааны техникийн мэдээлэл (нэр, утас, имэйл, IP-г хасаж илгээнэ) |
| Telegram | Ажилтнуудад шинэ захиалгын мэдэгдэл | Захиалгын дугаар, нэр, утас, хаяг, бараа |
| Хүргэлтийн түнш | Хүргэлт | Нэр, утас, хаяг |
Эдгээр үйлчилгээний зарим сервер Монгол Улсаас гадна байрладаг.
7. Хэрхэн хамгаалдаг вэ
- Сайттай холбогдох бүх холболт шифрлэгдсэн (HTTPS).
- Нууц үгийг зөвхөн argon2id hash хэлбэрээр хадгална: бид таны нууц үгийг харах, сэргээх боломжгүй. Нэвтрэх кодыг ч мөн шууд хэлбэрээр хадгалдаггүй.
- Ажилтнууд зөвхөн ажилдаа хэрэгтэй мэдээлэлд хандана. Админ бүртгэл хоёр шатлалт баталгаажуулалттай.
- Нөөц хуулбарыг шифрлэнэ. Түлхүүр нь сервер дээр байдаггүй.
Мэдээлэл алдагдсан тохиолдолд хуульд заасны дагуу танд болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
8. Таны эрх
Та дараах эрхтэй:
- өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах;
- буруу мэдээллээ засуулах;
- мэдээллээ устгуулах, бүртгэлээ устгах;
- өгсөн зөвшөөрлөө цуцлах;
- мэдээ авахаа хүссэн үедээ зогсоох: имэйл бүрийн доорх «Цуцлах» холбоосоор эсвэл бүртгэлийнхээ «Мэдээ авах» товчоор;
- эрх тань зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах.
Мэдээллээ харах, засах, бүртгэлээ устгахыг Профайл хэсэгт (/account/profile) өөрөө хийж болно. Бусад хүсэлтээ 60405525 утсаар эсвэл «Холбоо барих» хуудсаар (/contact) илгээнэ үү. Бид ажлын 10 өдөрт багтаан хариу өгнө.
9. Өөрчлөлт
Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд нийтэлнэ. Томоохон өөрчлөлтийн талаар сайт дээр мэдэгдэнэ.
10. Холбоо барих
Утас: 60405525 · Имэйл: tofucatstore@gmail.com · Холбоо барих хуудас
