Үндсэн агуулга руу алгасах
🎉 Tofu 1 нас хүрлээ! MEOW PRO MAX багц хожих боломж — 10.25 хүртэл. Оролцох
TOFU

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Манай сайтаар захиалга өгснөөр та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Захиалга

  • Захиалга төлбөр төлөгдсөнөөр баталгаажна.
  • Бараа бэлэн үү, захиалгаар ирэх үү гэдэг нь бүтээгдэхүүн бүр дээр бичээтэй. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
  • Coco нэхмэл хувцсыг захиалгаар 2–4 хоногт нэхнэ. Үнэ, өнгө, хэмжээг захиалга баталгаажуулахдаа тохирно.
  • Захиалгын кодоор захиалгынхаа төлөвийг Захиалга шалгах хуудаснаас харна.

Төлбөр

Төлбөрийн хэрэгсэл: QPay, банкны шилжүүлэг. Дэлгэрэнгүйг Төлбөрийн нөхцөл-өөс үзнэ үү.

Хүргэлт

Улаанбаатар болон орон нутагт (аймаг, сум) 7,500₮-өөр хүргэнэ. Дэлгэрэнгүйг Хүргэлтийн нөхцөл-өөс үзнэ үү.

Бүртгэл ба нэвтрэлт

  • Захиалга өгөхдөө бүртгэлээрээ нэвтэрнэ. Бүртгэлээс захиалгын түүх, хадгалсан хаяг, оноогоо харна.
  • Нэвтрэхдээ имэйл, нууц үгээ оруулж, имэйл рүү тань ирэх 6 оронтой кодоор баталгаажуулна. Нууц үгээ мартвал «Нууц үгээ мартсан?»-аар шинээр тохируулна.
  • Нууц үг, кодоо бусдад бүү өгөөрэй. Таны бүртгэлээр хийгдсэн захиалгыг таны өгсөнд тооцно.
  • Бүртгэлдээ үнэн зөв мэдээлэл оруулна уу.
  • Бүртгэлээ хүссэн үедээ Профайл хэсгээс (/account/profile) устгаж болно. Захиалгын бүртгэл нягтлан бодох бүртгэлд нэргүй хэлбэрээр үлдэнэ.
  • Залилан хийсэн, бусдын нэрээр бүртгүүлсэн бүртгэлийг бид хааж болно.

Онооны журам

  • Төлбөр нь баталгаажсан захиалгын барааны дүнгийн 1,000₮ тутамд 1 оноо авна (хүргэлтийн төлбөр тооцогдохгүй). Оноо төлбөр баталгаажмагц нэмэгдэнэ.
  • 1 оноо нь дараагийн захиалгын барааны дүнгээс 10₮ хөнгөлнө. Хүргэлтийн төлбөрт оноо ашиглахгүй.
  • Оноо хугацаагүй.
  • Оноог бэлэн мөнгө болгох, бусдад шилжүүлэх боломжгүй.
  • Захиалга цуцлагдсан эсвэл буцаагдсан бол тухайн захиалгаар авсан оноо хүчингүй болж, ашигласан оноо тань буцаж орно.
  • Tofu онооны журмыг өөрчилж болох бөгөөд өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ.

Буцаалт, солилцоо

  1. Эвдрэл, гэмтэлтэй бараа хүлээн авсан тохиолдолд
    Барааны зураг, мэдээллийг манай page хуудсанд илгээнэ үү. Бид тухайн асуудал манай талаас гарсан эсэхийг нягталсны дараа барааг сольж өгөх эсвэл буцаалт хийх боломжтой.
  2. Размертай бараа таараагүй тохиолдолд
    Солихыг хүссэн размер бэлэн байгаа тохиолдолд солих боломжтой.
    Гэхдээ размерыг үйлчлүүлэгч өөрөө сонгосон тул солилцоотой холбоотой 7,500₮-ийн хүргэлтийн төлбөрийг үйлчлүүлэгч хариуцна.
  3. Бусад тохиолдолд
    Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй тул захиалга өгөхөөсөө өмнө бүтээгдэхүүн, размер болон сонголтоо сайтар шалгаж баталгаажуулна уу.

Хувийн мэдээлэл

Таны мэдээллийг хэрхэн ашиглаж, хамгаалдгийг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

Холбоо барих

Утас: 60405525 · Имэйл: tofucatstore@gmail.com · Холбоо барих хуудас