
Захиалгаар (7–14 хоногт ирнэ)
Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Муураа аялалд авч явах, машинаар зорчих, малын эмнэлэгт хүргэх зэрэгт тохиромжтой хоёр талдаа дэлгэгддэг аяллын цүнх.
Хоёр хажуу талыг нь дэлгэхэд доторх зай мэдэгдэхүйц томорч, муур хэвтэх, тухтай амрах илүү өргөн орчин бий болно. Торон хийц нь агаарын солилцоог сайн хангаж, муур гаднах орчныг чөлөөтэй харж болно.
Дотор талдаа аюулгүйн оосор болон зөөлөн дэвсгэртэй. Хэрэглээгүй үед дэлгэгддэг хэсгүүдийг хурааж авсаархан болгон авч явах боломжтой. Мөн арын хэсэгтээ чемоданы сунгадаг бариулд тогтоох зориулалттай тул аяллын үед авч явахад илүү хялбар.
Онцлог:
- Хоёр тал дэлгэж, зайг томруулж болно.
- Агаар сайн нэвтрүүлэх торон хийцтэй.
- Дотор аюулгүйн оосортой.
- Зөөлөн дэвсгэртэй.
- Эвхэж хураах боломжтой.
- Олон өнгөний сонголттой.
- Авч явахад хялбар.
- Бүтээгдэхүүний жин: ойролцоогоор 1.4–1.5 кг
Хэрэглэхийн өмнө агааржуулалтын хэсэг, цахилгаан товч болон хамгаалалтын уяаг шалгана.
Хүргэлт
Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй





