
Хэмжээ сонгох
| S | 1.5–3 кг |
|---|---|
| M | 3–4.5 кг |
| L | 5–7.5 кг |
| XL | 7.5–10 кг |
Муурныхаа жингээр хэмжээг сонгоорой. Хоёр размерын дунд таарвал том размерыг нь аваарай, хөдөлгөөнд тухтай.
Улаанбаатар: 24–48 цагт хүргэнэ. Орон нутаг: Захиалгыг 24–48 цагийн дотор унаанд тавина. Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Муураа салхилуулах, аялал болон гадуур авч явахад тохиромжтой, биед эвтэйхэн цээживчтэй. Хэмжээг муурныхаа биед тааруулан тохируулах боломжтой бөгөөд 3 метр хүртэл сунгагдаж, автоматаар хураагддаг хөтөлгөөтэй.
Цээживч нь зөөлөн, амьсгалдаг материалтай бөгөөд цээж болон хэвлийн хэсгийг нухахгүй. Хэмжээг муурныхаа жинд тааруулан тохируулах боломжтой.
3м автомат хөтөлгөө нь муур холдох үед оосор автоматаар сунаж, ойртоход автоматаар хураагдана. Бариул дээрх түгжих механизмын тусламжтайгаар оосрын уртыг хүссэн хэмжээнд барьж, удирдах боломжтой. Ингэснээр муур тань чөлөөтэй байхын зэрэгцээ эзэнд илүү хялбар, тав тухтай аюулгүй мэдрэмж өгнө.
Онцлог:
- зөөлөн, амьсгалдаг материал
- цээж, хэвлийн хэсгийг тохируулах боломжтой
- бат бөх түгжээтэй
- 3м хүртэл сунгагддаг автомат хөтөлгөө
- автоматаар суналттай оосор
- Оосрыг түгжих/суллах механизмтай
- 5 өнгөний сонголттой.
Размер сонгох
Муурныхаа цээж болон хэвлийн тойргийг хэмжиж, доорх хэмжээнээс тохирох размерыг сонгоорой.
| Размер | Цээжний тойрог | Хэвлийн тойрог | Тохирох жин |
| S | 22–43 см | 20–30 см | 1.5–3 кг |
| M | 22–46 см | 23–34 см | 3–4.5 кг |
| L | 24–55 см | 26–38 см | 5–7.5 кг |
| XL | 25–62 см | 33–46 см | 7.5–10 кг |
Анхаарах: Жин нь зөвхөн баримжаа тул размер сонгохдоо цээж болон хэвлийн тойргийг гол үзүүлэлт болгоорой. Хэт бариу эсвэл сул биш, муурын биед эвтэйхэн тааруулж тохируулна. Буцаах болон солих боломжгүй тул та размераа зөв сонгоорой.
Муурынхаа цээж болон хэвлийн тойргийг хэмжиж, тохирох размерыг сонгоно. Цээживчийг хэт бариу эсвэл сул биш тааруулж, гадуур гарахын өмнө түгжээ болон автомат хөтөлгөөний ажиллагааг шалгаарай.
Хүргэлт
Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй





