
Урдаа үүрдэг үүргэвч
Анхны сэтгэгдлийг бичээрэйХэмжээ сонгох
| S | 0.5–2 кг · Нурууны урт 26 см-ээс бага |
|---|---|
| M | 2–3 кг · Нурууны урт 26–28 см |
| L | 4–5 кг · Нурууны урт 31 см |
| XL | 5–6.5 кг · Нурууны урт 35 см |
| XXL | 6.5–7.5 кг · Нурууны урт 48 см |
| XXXL | 7–10 кг · Нурууны урт 40–50 см |
Нурууны уртыг хүзүүний угнаас сүүлний уг хүртэл хэмжээрэй. Хоёр размерийн дунд байвал хөдөлгөөнд тухтай том размерийг сонгоно.
Улаанбаатар: 24–48 цагт хүргэнэ. Орон нутаг: Захиалгыг 24–48 цагийн дотор унаанд тавина. Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Гэрийн тэжээвэр амьтнаа биедээ ойр, аюулгүй авч явахад зориулсан урдаа үүрдэг зөөлөн үүргэвч. Муур, жижиг болон дунд оврын нохойг гадуур салхилуулах, аялалд авч явах, эмнэлэгт хүргэх зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.
Амьтны дөрвөн хөл болон сүүл тусдаа гарч байхаар хийсэн тул биеийг нь дэмжиж, эзэнтэйгээ ойр байлгахын зэрэгцээ хөдөлгөөнийг нь хэт хязгаарлахгүй.
Гол давуу тал
Гар сул, авч явахад эвтэйхэн
Мөрөндөө үүрч хэрэглэдэг тул амьтнаа тэврээд явах шаардлагагүй. Гадуур алхах, аялах үед хоёр гараа чөлөөтэй ашиглах боломжтой.
Зөөлөвчтэй нурууны хэсэг
Ар талдаа зузаан зөөлөвчтэй тул амьтны жинг биед илүү жигд хуваарилж, эзний нуруунд шууд даралт өгөхийг багасгахад тусална.
Амьсгалдаг торон материал
Хажуу болон ар хэсэгт агаар нэвтрүүлэх торон материал ашигласан тул дотор халж, бүгчимдэхийг багасгана.
Хөл тусдаа гарах загвар
Дөрвөн хөл тусдаа гардаг хийц нь амьтныг биед нь илүү тогтвортой барьж, тухтай байрлуулахад тусална.
Сүүлний тусгай нээлт
Сүүл чөлөөтэй гарах тусгай хэсэгтэй тул хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй.
Материал
Үндсэн материал: Хөвөн даавуун материал
Амьсгалдаг хэсэг: Торлог материал
Түгжээ: Хуванцар бэхэлгээтэй
Тохиромжтой амьтан
Муур
Нохой
Хэмжээг сонгохдоо зөвхөн жингээр биш, амьтны биеийн урт, цээжний тойрог болон урд хоёр хөлний хоорондын зайг хамтад нь харгалзах нь илүү тохиромжтой.
Хэмжээний хүснэгт
| Размер | Нурууны урт | Цээжний тойрог | Урд 2 хөлний хоорондын зай | Зөвлөмж жин |
| S | 26 см-ээс бага | 45 см | 11 см | 0.5–2 кг |
| M | 26–28 см | 48 см | 12 см | 2–3 кг |
| L | 31 см | 56 см | 14 см | 4–5 кг |
| XL | 35 см | 60 см | 15 см | 5–6.5 кг |
| XXL | 48 см | 70 см | 19 см | 6.5–7.5 кг |
| XXXL | 40–50 см | — | — | 7–10 кг |
Хэмжилтийг гараар хийсэн тул ойролцоогоор 1–3 см зөрүү гарч болно.
Хэмжээг хэрхэн сонгох вэ?
Амьтнаа босоо байрлалд байхад:
- Нурууны урт – хүзүүний доод хэсгээс сүүлний уг хэсэг хүртэл хэмжинэ.
- Цээжний тойрог – цээжний хамгийн бүдүүн хэсгээр тойруулан хэмжинэ.
- Урд хоёр хөлний хоорондын зай – хоёр хөлний хоорондох өргөнийг хэмжинэ.
Хоёр размерын завсар байвал амьтны хөдөлгөөн болон тав тухыг бодолцож том хэмжээг сонгох нь илүү тохиромжтой.
Анхаарах зүйл
Үүргэвчийг анх хэрэглэхдээ эхлээд амьтнаа богино хугацаагаар дасгах. Хүзүү, цээж болон хөлний хэсэг хэт чанга дарагдаагүй эсэхийг шалгаж, амьтны амьсгал болон хөдөлгөөн хэвийн байгаа эсэхийг байнга ажиглана.
Удаан хугацаагаар тасралтгүй үүрч явахаас зайлсхийж, амьтанд тогтмол амрах боломж өгөх
Хэрэглэх заавар
Муурын жин болон нурууны уртад тохирсон хэмжээг сонгоно. Дотор хамгаалалтын уяаг зүүлтэнд нь тогтоож хэрэглэнэ.
Хүргэлт
Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй





