
Улаанбаатар: 24–48 цагт хүргэнэ. Орон нутаг: Захиалгыг 24–48 цагийн дотор унаанд тавина. Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
HELL’S KITCHEN Нугасны холимог хөлдөөж хатаасан амттан
Нугасны цээж мах, нугасны элэг, нугасны зүрх гэсэн 3 төрлийн орцыг тус тусад нь куб хэлбэрээр хөлдөөж хатаасан холимог амттан.
Цэвэр жин: 85 г
Тохиромжтой нас: 3 сараас дээш насны муур, нохой
Үндсэн хоол биш, нэмэлт амттан.
Үйлдвэрлэлийн технологи
-40°C орчимд хурдтай хөлдөөж, дараа нь 36 цагийн турш жигд хатаах аргаар боловсруулдаг.
Ингэснээр өндөр температурт хатаахтай харьцуулахад махны:
- байгалийн амт, үнэр
- бүтэц
- шим тэжээлийг хадгалж үлддэг.
Хэрхэн өгөх вэ?
Хуурайгаар: Шууд амттан болгон өгч болно.
Усанд дэвтээж: Усаар дэвтээн зөөлрүүлж өгөх боломжтой бөгөөд ингэснээр муурны шингэний хэрэглээг нэмэгдүүлэхэд тусална.
⚠️ Энэ бүтээгдэхүүн нь үндсэн хоол биш, нэмэлт амттан тул өдөр тутмын бүрэн найрлагат хоолыг орлуулах зориулалтгүй. Тиймээс өдөр тутмын хооллолтын хэмжээг тооцож, амттаныг хэтрүүлэн өгөхгүй байх.
Хадгалах нөхцөл
Сэрүүн, хуурай, нарны шууд тусгалаас хол газар хадгална. Чийг болон өндөр температураас хамгаална. Хөлдөөж хатаасан бүтээгдэхүүн учраас чийг авбал зөөлөрч, чанар нь муудаж болно.
Нээсний дараа уутны амсрыг сайтар битүүмжилж, аль болох хурдан хэрэглэж дуусгана.
Хадгалах хугацаа: задлаагүй үед 18 сар.
Хэрэглэх заавар
Шууд өгч болно. Өдөр тутмын үндсэн хоолыг орлуулахгүй.
| Орц | Онцлог |
| Нугасны цээж мах | Чанартай амьтны гаралтай уургийн эх үүсвэр |
| Нугасны элэг | Төмөр, А аминдэм зэрэг шимт бодис агуулдаг |
| Нугасны зүрх | Уураг болон амьтны гаралтай шимт бодисоор баялаг |
Тэжээллэг чанар
| Үзүүлэлт | Хэмжээ |
| Уураг | ≥ 56% |
| Өөх тос | ≥ 15% |
| Эслэг | ≤ 3% |
| Эрдэс бодисын нийт агууламж | ≤ 8% |
Найрлага
Амт тус бүрийн үндсэн мах, загас болон үйлдвэрлэгчийн шошгод дурдсан нэмэлт найрлага.
Хүргэлт
Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй















