
Улаанбаатар: 24–48 цагт хүргэнэ. Орон нутаг: Захиалгыг 24–48 цагийн дотор унаанд тавина. Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл
HELL’S KITCHEN Тахианы холимог хөлдөөж хатаасан амттан
Муур, нохойнд зориулсан тахианы цээж мах, өндөгний шар, тахианы элэг гэсэн 3 төрлийн орцыг тус тусад нь куб хэлбэрээр хөлдөөж хатаасан холимог амттан.
Цэвэр жин: 100 г
Тохиромжтой нас: 3 сараас дээш насны муур, нохой
Үндсэн хоол биш, нэмэлт амттан.
Үйлдвэрлэлийн технологи
-40°C орчимд хурдтай хөлдөөж, дараа нь 36 цагийн турш жигд хатаах аргаар боловсруулдаг.
Ингэснээр өндөр температурт хатаахтай харьцуулахад махны:
- байгалийн амт, үнэр
- бүтэц
- шим тэжээлийг хадгалж үлддэг.
Хэрхэн өгөх вэ?
Хуурайгаар: Шууд амттан болгон өгч болно.
Усанд дэвтээж: Усаар дэвтээн зөөлрүүлж өгөх боломжтой бөгөөд ингэснээр муурны шингэний хэрэглээг нэмэгдүүлэхэд тусална.
⚠️ Энэ бүтээгдэхүүн нь үндсэн хоол биш, нэмэлт амттан тул өдөр тутмын бүрэн найрлагат хоолыг орлуулах зориулалтгүй. Тиймээс өдөр тутмын хооллолтын хэмжээг тооцож, амттаныг хэтрүүлэн өгөхгүй байх.
Хадгалах нөхцөл
Сэрүүн, хуурай, нарны шууд тусгалаас хол газар хадгална. Чийг болон өндөр температураас хамгаална. Хөлдөөж хатаасан бүтээгдэхүүн учраас чийг авбал зөөлөрч, чанар нь муудаж болно.
Нээсний дараа уутны амсрыг сайтар битүүмжилж, аль болох хурдан хэрэглэж дуусгана.
Хадгалах хугацаа: задлаагүй үед 18 сар.
3 төрлийн орц
| Орц | Онцлог |
| Тахианы цээж мах | Өндөр уургийн эх үүсвэр, өөх тос багатай, шингэц сайтай |
| Өндөгний шар | Өөхөнд уусдаг витамин болон тосны хүчлүүд агуулна |
| Тахианы элэг | Төмөр болон А аминдэм зэрэг шимт бодисоор баялаг |
Нэг уутанд өөр өөр амттай 3 төрлийн куб байдаг тул нэг төрлийн амттанаас уйдахгүй.
Тэжээллэг чанар
| Үзүүлэлт | Хэмжээ |
| Уураг | ≥ 56% |
| Өөх тос | ≥ 15% |
| Эслэг | ≤ 3% |
| Эрдэс бодисын нийт агууламж | ≤ 8% |
Хүргэлт
Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй















