Үндсэн агуулга руу алгасах
🎉 Tofu 1 нас хүрлээ! MEOW PRO MAX багц хожих боломж — 10.25 хүртэл. Оролцох
TOFU
Бэлэн

Hell’s Kitchen Milkshake

Анхны сэтгэгдлийг бичээрэй
5,000₮
Амт: Бяслаг, тахиа
Тоо
1

Улаанбаатар: 24–48 цагт хүргэнэ. Орон нутаг: Захиалгыг 24–48 цагийн дотор унаанд тавина. Улаанбаатарт хүргэлт 7,500₮, 200,000₮-с дээш захиалгад үнэгүй. Орон нутагт 7,500₮. Бэлэн бус бараа захиалгаар 7–14 хоногт ирнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Савалгаа: 80гр

HELL’S KITCHEN Milkshake нь сүү, махан орцод суурилсан, лактозгүй зөөлөн бүтэцтэй муурны амттан юм. Нийт 6 төрөлтэй, төрөл бүр нь өөрийн онцлог нэмэлт орцтой.

Гол давуу тал

  • Шинэ сүүний агууламж 72–73%

  • Шинэ махан орцтой

  • Жимс, ногоо болон төрөл бүрийн нэмэлт орцтой

  • Чийглэг зөөлөн бүтэцтэй тул хоолтой хамт шингэн нөхөхөд дэмжлэг болно

  • Зөөлөн бүтэцтэй, идэхэд хялбар

  • Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн орцтой

  • Лактозгүй

  • Амт оруулагч нэмээгүй

  • Үр тариа нэмээгүй

  • Гуар бохь нэмээгүй

  • Цардуул нэмээгүй

Яагаад лактозгүй вэ?

Энгийн сүүнд байдаг лактозыг задлах технологи ашигласан тул мууранд өгөхөд илүү тохиромжтой. Danisco® Nurica™ лактаза энзим ашиглан лактозыг задласан

Шингэний хэрэглээнд

Муур өдөрт ойролцоогоор биеийн жингийн 1 кг тутамд 60 мл ус авах шаардлагатай.

Жишээлбэл:

5 кг муур → өдөрт ойролцоогоор 300 мл шингэн

Милкшейк нь сүүн суурьтай, чийглэг бүтэцтэй учраас ердийн хооллолтын хажуугаар нэмэлт шингэн авахад тусалдаг. Анхаар: Милкшейк нь ундны усыг бүрэн орлох бүтээгдэхүүн биш. Муур үргэлж цэвэр ус уух шаардлагатай.

6 төрлийн амт

Цангис + Үхэр

Онцгой нэмэлт: цангисны нунтаг

Цангис нь антиоксидант нэгдлүүд агуулдаг. Энэхүү төрөл нь шинэ сүү 73%, шинэ тахианы мах 20%, үхрийн мах 3% агуулна.

Хулуу + Салмон

Онцгой нэмэлт: салмон, хулууны нунтаг

Салмон нь Омега-3 тосны хүчлээр баялаг. Хулуу нь хүнсний эслэгийн эх үүсвэр болдог.

Бяслаг + Тахиа

Онцгой нэмэлт: бяслаг, цагаан гаа

Бяслаг нь кальци агуулдаг бөгөөд цагаан гаа нь бүтээгдэхүүний нэмэлт ургамлын гаралтай орц юм.

Далайн байцаа + Нугас

Онцгой нэмэлт: нугасны мах, далайн байцааны нунтаг

Нугасны мах нь уургийн эх үүсвэр бөгөөд далайн байцаа нь төрөл бүрийн шимт бодис агуулдаг.

Нэрс + Тахиа

Онцгой нэмэлт: нэрсний нунтаг, коллаген уураг

Нэрс нь антоцианин зэрэг антиоксидант нэгдлүүд агуулдаг.

Хясаа + Тахиа

Онцгой нэмэлт: ногоон хясаа

Ногоон хясаа нь амин хүчил болон далайн гаралтай шимт бодисын эх үүсвэр болдог.

Хэнд тохиромжтой вэ?

Зөөлөн, чийглэг бүтэцтэй учраас:

  • Ус бага уудаг муурны хооллолтод нэмэлт шингэн өгөх
  • Хоолны дуршил буурсан үед хоолыг илүү сонирхолтой болгох
  • Хатуу зүйл зажлахад хүндрэлтэй ахимаг насны мууранд
  • Бие сул үед үндсэн хоолтой нь хослуулан өгөх
  • Амттан болон урамшуулал болгон өгөхөд тохиромжтой
Хүргэлт

Эвдрэл, гэмтэлгүй, хэвийн бараанд буцаалт хийхгүй

Хүргэлтийн нөхцөл

Улаанбаатар болон орон нутагт хүргэлт 7,500₮.

Дэлгэрэнгүй →

Үйлчилгээний нөхцөл

Захиалга, төлбөр, хүргэлт, бараа солих нөхцөл.

Дэлгэрэнгүй →